Сүүлийн жилүүдэд хөдөлмөрөөрөө хорших буюу тодорхой үйл ажиллагааг хамтын хүчээр хийх хоршоолол хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг иргэдийн нэгдэл ихээхэн хөгжиж байна. Ялангуяа хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарт хоршоолол хэлбэрийн зохион байгуулалтад орох нь хөдөлмөр хөнгөвчлөхөд ихээхэн тустай байгааг малчид, тариаланчид хэлж байгаа юм. ХХААХҮЯ-наас хоршоодын чадавхи, тулгамдсан асуудлыг нь судлахаар Үндэсний хэмжээнд улсын бүртгэлтэй анхан шатны ба дундын хоршоодод үнэлгээ хийж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 362 дугаар тогтоолоор батлагдсан “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-III”-ийн хүрээнд хоршоодын үйл ажиллагааг дэмжих, идэвхжүүлэх, туршлагыг нь хуваалцаж, сурталчлан таниулах ажлыг ХХААХҮЯам, Монголын хоршооллын нэгдсэн холбоо бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна. Мөн Хоршоогоор дамжуулан түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо, загвар хоршоодыг бий болгох ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Үндэсний статистикийн хорооны бизнес регистрийн санд 2018 оны жилийн эцсийн байдлаар 4477 хоршоо бүртгэлтэй байгаа юм. Хоршоодын үйл ажиллагааг тогтвортой эсэхийг тогтоох, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоо хэмжээ, хүчин чадлын талаар нарийвчилсан мэдээлэл цуглуулах, хариуцлага, дотоод хяналтыг сайжруулах зорилгоор хоршоодын хөгжлийн үнэлгээг Монгол Улсын 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүргийг хамруулан 2020 оны 05 дугаар сарын 15-наас 06 дугаар сарын 30-ны хооронд зохион байгуулахаар ажлаа эхэлжээ.
Үнэлгээний үеэр төрөөс хоршооны хөгжлийг дэмжих чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд хоршоодын бизнесийн хөгжлийн түвшинд гарч буй ахиц дэвшил, нийтлэг тулгамдаж буй асуудлуудыг тэдгээрийн удирдлага, гишүүдийн оролцоотойгоор тодорхойлж, хоршооллын талаар цаашид баримтлах бодлого, чиглэлийг тогтоох, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлоготой уялдуулахад шаардагдах суурь мэдээллийг бэлтгэх юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.