Налайх дүүргийн 4.4 км замын 2-р хэсгийн хөдөлгөөнийг энэ сарын 23-нд нээнэ.
Нийслэлийн төсөв, Замын сангийн хөрөнгөөр Нийслэлийн Налайх дүүрэгт тавьж буй Налайх-Чойрын чиглэлийн авто замын уулзвараас Төмөр замын 5 шар байшингийн баруун тал хүртэлх 4.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил эрчимтэй үргэлжилж байна.
Трасст өртсөн инженерийн шугам сүлжээ, замын газар шорооны ажил бүрэн дуусаж, эхний хэсгийн 2.3 км замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 6 дугаар сарын 10-нд нээсэн юм. Харин замын 2-р хэсэг буюу үлдсэн 1.2 км замын хашлага суурилуулалт болон хучилтын бэлтгэл ажлууд хийгдлээ.
Авто замын 2-р хэсгийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээхээр 30 гаруй техник хэрэгсэл, 85 инженер техникийн ажилчид график төлөвлөгөөний дагуу ажиллаж байна гэж Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
9 цагийн өмнө
11 цагийн өмнө
11 цагийн өмнө
14 цагийн өмнө
14 цагийн өмнө
Өчигдөр
87365
30403
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.