Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2020.01.28-ны өдрийн “Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан бэлтгэсэн махны нөөц бүрдүүлэлт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын хэвийн үйл ажиллагааг хангуулах, хяналт тавих ажлын удирдамж”, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаар хуралдааны тэмдэглэлээр өгөгдсөн үүргийн дагуу Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг Нийслэлийн 6 дүүргийн 24 цэгт 2020 оны 04 дүгээр сарын 24-нөөс эхлэн хийж байна. Өргөтгөсөн худалдаагаар 107002 гулууз мах худалдаалж, нөөцийн махны борлуулалт 2020.05.26-ны өдрийн байдлаар нийт 6542.5 тонн буюу 54.8 хувьтай байна.
Нөөцийн махыг өргөтгөсөн худалдаа, хүнсний дэлгүүрүүдээр 7 дугаар сарын 1 хүртэл худалдаалахаар болсон байна.
Эх сурвалж: НМХГ
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30417
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.