Энэ жил долоодугаар сард “Playtime” цахимаар наадам хийнэ

2020-05-26 Нийслэл


Монголын залуучуудын хайртай, дуртай хөгжмийн наадам “Playtime” цар тахлын улмаас 2021 он болж хойшлогджээ. Наадам 2020 оны долоодугаар сарын 16-19-нд явагдахаар хуваарь нь гараад байсан ч Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу ийнхүү нэг жил хойшлогдож байна.

Зохион байгуулагчид наадмыг 2021 оны долоодугаар сарын 16-18-нд хийхээр шийдвэрлэсэн бөгөөд энэ жил тасалбар худалдан авсан үзэгчдийн билет ирэх жил хүчинтэй хэвээр байх юм.

Гэхдээ энэ жил долоодугаар сард “Playtime” цахим наадам хийхээр бэлтгэл ажлаа хийж байгаа гэнэ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.