Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2020.05.20/ зарлиг гаргаж Х.Батсүрэнг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлжээ.
Уг нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зургаан жилийн хугацаатай томилдог. Гэвч тэрбээр жилийн өмнө буюу 2019 оны тавдугаар сарын 9-нд энэхүү албан тушаалд томилогдож байсан юм.
Харин Ерөнхийлөгч Х.Батсүрэнг чөлөөлсөн үндэслэлдээ өөрийнх нь хүсэлтийг харгалзан үзэж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн гэж тодотгожээ.
15 цагийн өмнө
16 цагийн өмнө
16 цагийн өмнө
19 цагийн өмнө
19 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.