Сонгуульд нэр дэвшигчдэд зориулсан гарын авлага хэвлэгдэв

2020-04-29 Амрах агшин
Сонгуульд нэр дэвшигчдэд зориулсан гарын авлага хэвлэгдэв

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.6, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж бүртгүүлэх үүрэгтэй.

Авлигатай тэмцэх газар, Сонгуулийн ерөнхий хороо хамтран 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшигч нарт зориулсан гарын авлага, зөвлөмжийг боловсруулаад байна. Уг гарын авлагад нам, эвслээс нэр дэвшигчийн болон бие даан нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, ХОМ-ээ цахим системд хэрхэн мэдүүлэх, орлого, хөрөнгийг мэдүүлэхэд анхаарах асуудал, мэдүүлгийг гаргах загвар жишээ зэргийг багтаасан болно.

Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийн байдлыг 2019 оны 12 дугаар срын 31-ний өдрийн байдлаар үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд цахим системд мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх, баталгаажуулах хуулийн хугацаа нь 2020 оны 05 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд уг хугацаанд багтаан нэр дэвшигч нь мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй.

Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчдийн мэдүүлсэн ХОМ-ийн хураангуйг холбогдох хуулийн хугацаанд тус газрын цахим сайтад байршуулах бөгөөд тухайн нэр дэвшигчийн орлого хөрөнгийн байдалтай иргэд олон нийт танилцах бүрэн боломжтой байгаа нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд орсон шинэ зохицуулалт юм.

“Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч Танаа” гарын авлагыг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.