Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас мал амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шат дараатай авч байгаа билээ.
Тодруулбал, дүүргийн Засаг даргын А/128 тоот захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн 11, 20 дугаар хорооны мал бүхий771 өрхийн нийт 41.309 толгой мал, амьтанд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийсэн байна. Мөн энэ үеэр мал бүхий заримайл өрхөөр орж малчны өрхийн дэвтэр, малчны тамга тэмдэг болон шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин таригдсан эсэхэд хяналт тавьж ажилласан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
4 цагийн өмнө
5 цагийн өмнө
8 цагийн өмнө
8 цагийн өмнө
Өчигдөр
87365
30399
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.