Б.УУГАНБАЯР: ЭНЭ САРЫН 30-НД БНСУ РУУ ЭЭЛЖИТ ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГ ИЛГЭЭНЭ

2020-04-21 Мэдээ, мэдээлэл

УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар бэлэн байдлыг хангах, дадлага сургуулилт хийх үүрэг өгсөн. Энэ хүрээнд дадлага сургуулилтыг ирэх тавдугаар сард зохион явуулна. Сургалтад иргэдийг аль болох бөөгнөрөл үүсэхгүй байхаар зохицуулна. Холбогдох мэргэжлийн байгууллагууд халдвар хамгааллын дэглэм сахисан байдлаар хийнэ.

Өчигдөр УОК-ын хуралдаан болно. Хуралдаанаар энэ сарын 30-нд ээлжит нислэгээ БНСУ руу зохион байгуулна. Нислэгтэй холбогдуулан өмнө нь тавигдаж байсан таван шаардлагыг тавина. Дээр нь гаднаас ирж байгаа иргэд шинжилгээнд хамрагдсан байх ёстой. Энэ шаардлага зөв гэдгийг практик байдлаар батлагдсан. Шуурхай штабт гадаад улсаас иргэдээ татан авах өргөдөл их ирж байна. Энэ хүрээнд Гадаад харилцааны яамны Консулын газартай хамтран ажиллаж байна. Ирсэн өргөдөл гомдлын дагуу дүн жинжилгээ хийж ажиллаж байна. 48 цагийн дотор шинжилгээ хийлгэх шаардлага тавина. Үүнээс өмнө шинжилгээ хийлгэснийг хүчингүйд тооцно. Шаардлага бол шаардлага.

Иргэдээ татан авах нөөц хүндрэлтэй байгаа учраас үе шаттайгаар ажиллагааг зохион явуулна. Гуравдугаарт, Замын-Үүд дээд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийг нэвтрүүлэх талаар Шадар сайд түр журам гаргасан” гэлээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.