Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 сарын 16-ны өдрийн А/521 дугаар захирамжаар Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг стандартын шаардлага хангасан амралтын газар жуулчны бааз, саун фитнессийн үйл ажиллагааг нээх шийдвэр гарсан. Эдгээр газрууд ариутгал халдваргүйтгэлийг сайтар хийсний дараа үйл ажиллагаагаа нээх юм. Эдгээр байгууллагуудад үйлчлүүлэгчид болоод ажиллагчдынхаа биеийн халууныг тогтмол үзэж, гар ариутгал, амны хаалтын хэрэглээг хэвшүүлэх, иргэд үйлчлүүлэгчдийг олноор цуглуулахгүй байх, цэгийн болон хоорондын зайн зохицуулалтыг хийж, халдваргүйтгэлийг 2 цаг тутамд хийж гүйцэтгэх ажлыг хэвшүүлэхийг мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөж байна. Мөн амралт жуулчны баазууд ус нөөцлөх саваа угааж, халдваргүйжүүлэх, гүний худгаа суллан цэвэршүүлэх, ус нөөцийн сав, хэрэглэгчийн цэгээс дээж авч, лабораторийн шинжилгээгээр шаардлага хангасан усыг хэрэглэх ёстойг анхааруулж байна.
Мөн Эрүүл мэндийн сайдын 2020 оны 04 сарын 17-ны А/249 дугаар тушаалаар короновирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор гаргасан *Үйлчилгээний зарим байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтын түр журам*-ыг мөрдөж ажиллахыг зөвлөж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30419
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.