Энэ өдөр АН-ын дарга С.Эрдэнэ “Эрхэм нөхөр минь өнөөдөр амьд сэрүүн байсан бол 58 нас хүрэх байлаа. Ид хийж бүтээх сайхан насан дээрээ байх байж дээ. Энэ хүний эхлүүлсэн үйл хэрэг 30 жилийн ойтойгоо золгож байна.
Ардчиллын төлөө түүний хийсэн үйл хэргийг тоочоод баршгүй. Маш хүнд нөхцөлд ардчиллын төлөөх жагсаалыг амжилттай зохион байгуулсан. Хамгийн гол нь монголуудын 300 гаруй жилийн турш олж авч чадаагүй байсан тусгаар тогтнол, эрх чөлөөг энэ хүн бидэнд өгсөн. Энэ бол хамгийн том гавъяа. Бид хөрш их гүрний дарангуйлал дор 300 гаруй жил байсан. Тиймээс бид нэг хүнийг тахин шүтэх утгаар бус хийсэн гавъяаг нь хүндэтгэж, үйл хэргийг нь залгамжлах нь чухал юм.
Үе үеийн улстөрчид энэ хэргээр улс төр хийж ирсэн. АН-ын зүгээс хэргийг илрүүлэхэд чадлаараа туслаж ирсэн. Цаашдаа ч тууштай тэмцэх болно” гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан “1990 онд С.Зориг агсны зорилт юу байсан бэ гэдгийг бид үргэлж бодож байх ёстой. Үндэсний эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг, жинхэнэ бодит ардчиллыг монголд цогцлоох зорилготойгоор манай Л.Болд гишүүн, С.Зориг агсан, Монголын ард түмэн төв талбайдаа жагсаж байсныг бид мэднэ. Авлигажсан, оффшоржсон, 30 гэр бүлийг баян болгодог ардчилал монголд хэрэггүй. Жинхэнэ, шударга ардчиллыг хэрэгжүүлэхийн төлөө ШИНЭ нам зүтгэх болно” хэмэн мэдэгдлээ. Харин УИХ-ын гишүүн, Түр хорооны гишүүн Л.Болд “С.Зориг агсны амь насыг хөнөөсөн алуурчин, захиалагч, түүний ар талд байгаа гадна, дотны хүчнүүд бүгд сул чөлөөтэй явж байна. Энэ бол МАНАНгийн хамгийн эхний том аллага байсан. С.Зориг өөрийнхөө амиар маш олон хүний амь насыг хамгаалсан шүү. Хэрэв тухайн үед монголын ард түмэн энэ талбайг дүүртэл цуглаагүй бол дараагийн олон олон Зоригийг устгах байсан. Монголын тусгаар тогтнолын төлөө, эрх чөлөөний төлөө гэсэн хүн бүрийг устгаж, монголыг эрхшээлдээ оруулах хуйвалдааныг С.Зориг өөрийнхөө амиар хаасан. Энэ хөшөө Төрийн ордон руу хараад “Та нар намайг алсан юм биш ээ. Монголын эрх чөлөөг, ирээдүйг устгалаа. Тэр хүмүүсийг олоод, шийтгэлийг нь өгөөч ээ” хэмээн ширтээд зогсож байна. Короногоос болж бидний тэмцэл хоёр гурван сараар саатлаа. Тэгэхдээ бидний тэмцлийн хурц үзүүр мохохгүй, үргэлжлүүлэн тэмцэх болно. Та нар айцгаа, яргачид аа. Монголын ард түмэн та нартай тооцоогоо бодно” хэмээн эрс хатуу анхаарууллаа.