Улсын онцгой комиссын 17 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотоос 55 монгол иргэнийг Замын-Үүд боомтоор хил нэвтрүүлж байна. Иргэдийн 26 нь эрэгтэй, 29 нь эмэгтэй юм. Үүнд,
-0-5 насны хүүхэд 5
-5-18 насны 2
-18-30 насны 19
-30-45 насны 19
-50-иас дээш насны 8
-Өндөр настан 1
-Жирэмсэн 1 хүн байна.
Гуравдагч орон, БНХАУ-ын бусад муж, хотоос ирсэн болон Эрээн хотод байсан иргэдийг 14 хоног тусгаарлаж, урьдчилан сэргийлэх үзлэгт тухай бүр нь хамруулсан. Иргэдийг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30419
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.