Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна. Тухайлбал, өнөөдөр НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас мананцаржуулан халдваргүйжүүлэх таван ширхэг төхөөрөмжийг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.
Төхөөрөмжийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа хүлээлгэн өгөхдөө, дэлхий нийтийг цочроож байгаа коронавируст халдвараас ард түмэн, эх орноо хамгаалан ажиллаж байгаа бүх монголчуудад талархал илэрхийлж, амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30419
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.