Нийслэлийн ИТХ-аас уриалга гаргажээ

2020-04-7 Нийслэл
Нийслэлийн ИТХ-аас уриалга гаргажээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар  “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” тогтоол баталсан. Уг тогтоолоор нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ын дарга нарт “Коронавируст (COVID-19) халдвараас урьдчилан сэргийлэх ажилд бүхий л талаар дэмжлэг үзүүлэх, тухайн нутаг дэвсгэр дэх шашны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих”-ыг үүрэг болголоо. Тэргүүлэгчдийн хурлаас гаргасан зөвлөмжийг танилцууж байна.

  1. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага бүр өмчийн харьяалал үл хамааран  байгууллагын болон ажилтнуудын ажиллах орчин, нөхцлийг сайжруулах, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмолжуулан ариутгал, халдваргүйжүүлэх, эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авах,
  2. Аливаа халдварт өвчин, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, зөрчил дутагдал, осол эндэгдэл гарсан тохиолдолд холбогдох мэргэжлийн байгууллагад яаралтай мэдэгдэх, зөрчлийг арилгуулах чиглэлээр харилцан шаардлага тавьж, шуурхай ажиллах,
  3. Мэргэжлийн байгууллагын тавьсан шаардлага, сануулга, мэдээллийг ойр орчны иргэд, хүүхэд, залуучуудад мэдээлэх, уриалах,
  4. Гадаад, дотоод орчны темперутурын зөрүү багасаж, яндангийн таталт муудан угаартах эрсдэл ихэсч байгааг харгалзан, гэр бүл, үр хүүхэд, өөрийгөө эрсдлээс хамгаалах,
  5.  Аливаа мэдээллийг хүлээн авах, дамжуулах, үзэл бодлоо илэрхийлэхдээ мэдээллийн үнэн бодит байдлыг нягталж, холбогдох байгууллагын мэдээлэлд үндэслэх
  6. Иргэн бүрийн үүрэг хариуцлагаас бусдын эрх ашиг хамаарч, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх хангагдах тул таны, бидний хамтын ажиллагаа чухлыг ойлгон хамтран ажиллах зэрэг уриалгыг гаргажээ.

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.