Шарга морьтын аманд түймэр гарчээ

2020-04-4 Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдрийн байдлаар гал түймрийн зургаан дуудлага ирсний тав нь шар өвс шатсан дуудлага байжээ.

Иймд хуурайшилттай байгаа энэ үед иргэд ногоон бүс, зуслангийн чиглэлд шар өвс шатаахгүй байхыг Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Шарга морьт”-ын аманд өнөөдөр түймэр гарч, хэд хэдэн айлын байшин шатсан дуудлага холбогдох албаныханд ирсэн байна. Одоогийн байдлаар гал түймэрт хэчнээн айл өртсөнийг тогтоогоогүй байгаа аж. Харин галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор Аврах, гал унтраах ангийн алба хаагчид ажиллаж байна гэв.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.