Манай улс өөрийн иргэдээ Япон улсаас татан авах ОМ502 дугаартай нислэг Токиогоос 10:33 цагт хөөрч Улаанбаатарт 15:57 цагт буухаар тооцоолж байна. Уг тусгай нислэг 266 зорчигчтойгоос 14 нь нярай хүүхэд, 1284 кг ачаа тээвэрлэж байна.
Манай Зам, тээврийн салбарын нийт 24 мянган ажилтан, албан хаагчдаас 16 мянга нь өндөржүүлсэн бэлэн байдлын тусгай горимд шилжин 24 цагаар жижүүрлэн ажиллаж байгаа ба гадаадаас монгол иргэдээ татах тусгай нислэгүүдэд нисэгч, үйлчлэгчид гээд нислэгийн багийн нийт 9 хүн мөн МХЕГ-ын Улсын байцаагчид, ХӨСҮТ-ийн эмч нар ажиллаж байна. Нислэг гүйцэтгэсний дараа зорчигчдын адил 21 хоног тусгаарлагдаж, давтан шинжилгээнд хамрагдах юм.
Түүнчлэн Хараацайн жигүүр ХХК, Автобус-5 ХХК, Эрдэм транс ХХК, Тахилт транс ХХК зэрэг компанийн 8 автобус ирсэн зорчигчдыг эмнэлэг, тусгаарлах байрууд руу тээвэрлэхээр бэлэн байдлыг хангаад байна.
Өндөржүүлсэн бэлэн байдлын үед тусгай горимоор ажиллаж буй Монгол Улсын Зам, тээврийн салбарынхандаа болон нийт төрийн албан хаагчдадаа талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье!
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30417
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.