Коронавирусийн халдварын үед эмчилгээний бэлэн байдлыг зөвхөн нийслэлд бус үндэсний хэмжээнд хангах шаардлагатай. Тиймээс ЭМЯ-ны харьяа 16 төвд шаардлагатай тоног төхөөрөмж, хамгаалах хувцас, эм тариа олгосон байсан. Мөн хоёрдугаар үед нийслэлийн дүүргүүдийн бэлэн байдлыг хангасан байсан юм.
Харин өнөөдөр салбар яамнаас 21 аймгийн эмнэлгүүдээ зургаан төрлийн тоног төхөөрөмж, оношлуур, хувийн хамгаалах хэрэгсэл, эм тариа зэргээр хангалаа.
Дашрамд дуулгахад, өнөөдөр мөн коронавирусийн өвчлөлийн голомтод ажиллаж эхний хоёр хүнээ эмчлэн гаргасан доктор Ц.Чинбаяр, Б.Дармаа нартай онлайнаар холбогдон оношлогоо, эмчилгээний талаар ярилцаж мэдээлэл авах ажлыг зохион байгуулсан байна. Тэдгээр эмч нь хурдавчилсан оношлуурыг хэрхэн ашиглах бодит сургалт ч мөн хийжээ.
21 аймгийн эрүүл мэндийн байгууллагуудад нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулж байна
21 аймгийн эрүүл мэндийн байгууллагуудад нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулж байна
Posted by Эрүүл Мэндийн Яам on Wednesday, April 1, 2020
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30419
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.