Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр 255 том хүн, 6 нярай хүүхэд эх орондоо ирлээ. Дээрх иргэд БНСУ-д “COVID-19” халдварын шинжилгээнд хамрагдсан бөгөөд бүгдийнх нь хариу сөрөг гарсан байна.
Нислэгийн явцад МХЕГ-ын хоёр улсын байцаагч зорчигчдын халууныг хэмжиж хяналт тавьж, тандалт хийжээ.
Зорчигчдын 11 нь өөр улсаас Сөүлээр дамжин ирсэн учир ХӨСҮТ-д, 24 зорчигчийг Цэргийн төв эмнэлэгт, үлдсэнийг нь амралтын газарт 21 хоног тусгаарлаж, давтан шинжилгээ авах юм.
Тус агаарын хөлөг зорчигчдоос гадна 3.8 тонн ачаа тээвэрлэсэн бөгөөд үүнд нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, оношилгооны тоног төхөөрөмжүүд багтсан байна.
Ташрамд дурдахад, Улаанбаатар-Токио чиглэлийн тусгай нислэг өнөөдөр 13:05 цагт Улаанбаатараас хөөрсөн бөгөөд маргааш буюу дөрөвдүгээр сарын 3-ны өглөө 08:30 цагт Токиогоос хөөрч 13:05 цагт Улаанбаатарт ирэх төлөвтэй байна. Тус нислэгээр 255 хүн ирэхээр суудлаа баталгаажуулжээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30419
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.