Чуулганы танхимаас
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дэх дэд заалтыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцэн, гишүүдийн 65.5 хувийн саналаар дэмжин баталлаа. Ингэснээр хөрөнгө оруулагчид борлуулалтын орлого, төлбөр тооцоо, гүйлгээгээ Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг банкаар заавал дамжуулах ёстой гэсэн заалт хүчингүй болж байна.
Санал хураахын өмнө УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар: УИХ-аас 2017 оны төсвийн тодотголыг дагаж гарсан УИХ-ын 29 дүгээр тогтоолын заалттай холбоотойгоор Япон, Австрали, Англи зэрэг орнуудаас гадна “Рио Тинто” уулзсан.
“Рио тинто”-гийн банкны гүйлгээг авах боломжтой, энэ бол нээлттэй компани. Нэхээд авчихаж болох байх. Өгөхгүй гэвэл хувьцааг нь худалдаж авсан хүмүүс мэдэх юм бол хувьцааны ханш нь унах эрсдэлтэй. Нээлттэй компани яаж ажилладгийг мэддэг олон хүн байгаа.
Яриа хэлэлцүүлгийг үргэлжлүүлээд хийх байх. Удаа дараагийн УИХ-ын тогтоолд байгаа.
Монгол Улсын хувьд ОУВС-гийн хөтөлбөрт зургаа дахь удаагаа хамрагдах болж байна. Картын бараатай байх үед буюу С.Бямбасүрэнгийн Засгийн газрын үед хөтөлбөрт хамрагдаж байсан.
ОУВС-тай хөтөлбөрөө хэрэгжүүлээд явах ёстой. Би Засгийн газрын гишүүн биш. Ардчилсан намыг эрх барьж байхад би ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаач ээ гэж хэлдэг байсан. Бие биенээ айлгаад доромжлоод энэ хямралт байдлаас гарахгүй. Ийм учраас хөтөлбөрт орох ёстой гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Ч.Даваасүрэн: Шууд баталж байгаа нь эргээд Үндсэн хуулийн цэцэд дуудагдан хууль зөрчсөн асуудалд орох вий гэсэн болгоомжлол байгаагаа онцолсон.
Эл тогтоолд өөрчлөлт оруулснаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүллээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.