Төрийн албаны тухай хуулийг дэмжив

2017-05-4 Парламент
Чуулганы танхимаас

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд, гишүүдийн олонхи дэмжсэнээр төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Төслийн үзэл баримтлалыг тодруулбал, улс төрийн албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаалаас ялгаж зааглан, төрийн албыг тогтвортой ажиллуулахад оршиж байна.

УИХ-аар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын санаачлан боловсруулсан Төрийн албаны тухай хуулийн төслийн /шинэчилсэн найруулга/-ыг мөн хэлэлцэж байгаа. Үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийг хэлэлцээд дэмжсэн. Хоёр хуульд давхацсан зүйл заалт ч бий гэнэ. Иймээс Байнгын хорооноос хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахдаа нэгдсэн нэг ажлын хэсэг гаргаж, сайн хууль батлан гаргах шаардлагатай гэж УИХ-ын гишүүд Байнгын хорооны гишүүдэд онцлон хэлсэн юм.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Авто замын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Чуулган: Байр суурь

3 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.