Сэтгэл засалч эмч Д.Одончимэг: Сэтгэл санаагаа тайван байлгана уу

2020-03-17 Амрах агшин

Эмч зөвлөж байна

 

 

Сүүлийн үед коронавирус (covid-19)-ийн халдварын тархалттай холбоотой үнэн, худал нь мэдэгдэхгүй элдэв дэгс яриа цахим орчинд хурдтай тархах болсон. Тиймээс мэргэжлийн эмчийн зөвлөгөөг хүргэж байна.

СЭМҮТ-ийн сэтгэл засалч Д.Одончимэг “Иргэддээ анхааруулж хэлэхэд, аливаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тухайн хүний дархлалын тогтолцоо их чухал үүрэг гүйцэтгэдэг. Ер нь дархлалын систем сулрах хамгийн гол шалтгаан нь сэтгэл зүйн тогтворгүй байдал юм. Тиймээс хүн бүхэн цахим ертөнцөөс авч буй мэдээллээ шүүлтүүртэй авах хэрэгтэй. Соошл орчинд мэргэжлийн бус хүмүүсээс авч байгаа мэдээлэл нь айдас түгшүүр, зовнил үүсгэдэг учраас албан ёсны буюу Эрүүл мэндийн яамны цахим хуудаснаас тухайн үеийн мэдээ, мэдээллийг авч, сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй” хэмээн зөвлөж байна.

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.