Нийслэлийн Засаг дарга С.Батболд, “Эрүүл мэндийн сайдын тушаалаар сар бүрийн 3-ны өдрийг цусаа бэлэглэх өдөр болгосон. Нийслэлийн Засаг даргын зүгээс нийслэлийн төр захиргааны байгууллага болоод нийт иргэдээ цусаа хандивлахыг уриалж Тавдугаар сарын 3-ны өдрийг нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Цусаа бэлэглэх өдөр” болгон зарлаж байгаа юм. Ирэх сарын 14-нийг дуустал нийслэлийн төр захиргааны байгууллагууд, харьяа газар, агентлагуудын нийт ажилчид цусаа бэлэглэнэ. Энэ нь хүмүүнлэгийн үйлст зориулж байгаа багагүй хувь нэмэр болно” гэв.
Нэг саяас дээш хүн амтай хотод 5-8 цус цуглуулах төв ажиллаж байж донорын тоог нэмэгдүүлж, цусны нөөц, хангамжийг сайжруулахад илүү үр нөлөө үзүүлдэг байна. Одоогоор Улаанбаатар хотын хэмжээнд цус цуглуулах “Баянгол”, “Баянзүрх”, “Сүхбаатар” төв ажиллаж байгаа аж.
Манай улс 2015 оноос эхлэн сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгосон. Энэ сарын цусаа бэлэглэх өдрийг нийслэлийн Засаг даргын нэрэмжит болгон НЗДТГ, МУЗН-тэй хамтран тэмдэглэхээр болсон юм.
9 цагийн өмнө
10 цагийн өмнө
13 цагийн өмнө
14 цагийн өмнө
2024-10-4
2024-10-4
2024-10-4
87305
30052
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.