Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
– Та төсөвт тодотгол хийхгүй гэж та өмнө нь мэдэгдэж байсан. Гэтэл цаг үеийн байдлаас шалтгаалан эдийн засаг, төсөвт хүнд байдал үүсээд байна. Үүн дээр дахин байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Төсөв тодотгохгүй гэж би 4 дэх удаагаа хэлж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш эдийн засгийнхаа суурь үзүүлэлтүүдийг нэлээд сайжруулсан. Нэг жил орчмын хүндрэлийг давж туулах боломж бүрдсэн. Тэгэхээр төсөв тодотгохгүй гэдгийг дахиад хэлье. Тийм шалтгаан үүсээгүй.
Тодруулбал, У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш эдийн засгийнхаа суурь үзүүлэлтийг сайн сайжруулсан. Өөрөөр хэлбэл жил орчмын эдийн засгийн хүндрэлийг давж туулах хэмжээний боломж бүрдсэн.
-Нүүрсний экспорт хоёр сар орчим тасалдлаа. Мөн зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортыг НӨАТ-ын татвараас чөлөөлөхөөр төсөвт алдагдал үүснэ. Энэ бүхнийг яаж тооцоолж байгаа юм бэ?
– Эдийн засагт үүсэх нөхцөл байдлыг тооцохдоо бид бусад судалгааны байгууллага ямар хэлбэрээр, хэрхэн явагдах гэх гэдгийг судалсан учраас тэдэнтэй нэг аргачлалаар тооцоолж байгаа. Өмнө нь би хэлж байсан төсвийн орлого 200 гаруй тэрбум төгрөгөөр тасалдах шинжтэй байна гэж. Одоогийн байдлаар хоёрдугаар сарын тоо гарсан. Манай яамныхан тоог нэгтгэж байгаа. Урьдчилсан байдлаар 180 гаруй тэрбумаар тасалдах шинжтэй байна.
-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг импортлоход НӨАТ-ын татвараас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн. Чөлөөлөхөд хэчнээн төгрөгийн бүтээгдэхүүн татвараас чөлөөлөгдөх тооцоо байгаа бол?
-Хамгийн гол нь бид үнийн өсөлт явагдаж, тасалдал гарч магадгүй гэж болгоомжилж байсан. Гэхдээ БНХАУ-аар дамжиж бараа бүтээгдэхүүн хэвийн орж ирж байна.
Нүүрс, газрын тос болон бусад ашигт малтмалуудаа Монгол Улсын бусад боомтуудаар экспортлох бэлтгэл ажил хийгдэж байна. Энэ асуудалд Хятадын талтай ойлголцож байгаа бөгөөд БНХАУ-ын талаас ариутгалын холбогдох төхөөрөмжүүдийг суулгаж байна. Тиймээс бид удахгүй экспортыг эхлүүлнэ. Харин өнөөдрийн хуралдааны шийдвэрээр бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тосыг импортоор оруулж ирэхэд авах татварыг хоёр сар хүртэлх хугацаагаар хойшлуулсан.
Үүний дараа УИХ-ын хаврын чуулган эхлэхээр дээрх бүтээгдэхүүнийг импортлоход НӨАТ-ын татвараас нэг удаа чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барина.
-Худалдааны төвүүд түрээсээ тодорхой хувиар бууруулж байна. Эдгээр ААН-үүдэд татварын хөнгөлөлт хэзээнээс хэрэгжих вэ?
-УИХ-ын чуулганаар хуулийг нь батална. Чуулган эхлэх хүртэл ААН-үүдэд холбогдох мэдээллийг нь өгч байгаа.
12 цагийн өмнө
13 цагийн өмнө
14 цагийн өмнө
16 цагийн өмнө
16 цагийн өмнө
Өчигдөр
87366
30404
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.