Өнөөдөр өглөөний 06.00 цагт орон нутгийн зам нээгдсэнтэй холбогдуулан Орхон аймгаар дамжин өнгөрдөг улсын чанартай А-1001 зам буюу 3 замын уулзвар дээр ачаалал өндөр байна. Манай аймагт 11.00 цагийн байдлаар 426 тээврийн хэрэгсэл, 2600 орчим хүн гарч, 40 гаруй тээврийн хэрэгсэл орж ирсэн байна. Харин 15.00 цагийн байдлаар 300 гаруй тээврийн хэрэгсэл орж ирсэн бол 1400 гаруй тээврийн хэрэгсэл гарчээ.
Мөн аймгийн Замын цагдаагийн тасгаас Авто тээврийн төв болон эрүүл мэндийн байгууллагатай хамтран жолооч нарт асуумж хуудсыг бөглүүлж, зорчигчдын халууныг хэмжин, жолооч нарт аюулгүй байдлыг хангах чиглэлээр санамж өгч, дотор нь сууж яваа зорчигчдод жолоочийн аюулгүй байдалтай холбоотойгоор анхааруулга санамжийг өгч ажиллаж байна. Мөн замын цагдаагийн алба хаагчийн мэдээлснээр жолооч нарын хувьд бага насны хүүхдийг буруу тээвэрлэж байгаа зөрчил их гарч байна гэлээ. Иймд зам нээгдсэнтэй холбогдуулан хот хоорондын замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаа тул жолооч нар хурд хэтрүүлэхгүй анхаарал болгоомжтой хурдаа тохируулж явахыг аймгийн замын цагдаагийн тасгаас анхааруулж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30419
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.