Нийслэлийн Засаг дарга захирамж гаргав

2020-02-26 Нийслэл

Дэлхийн бусад улс оронд /COVID-19/ халдварт өвчний тархалт буурахгүй байна. Тиймээс Нийслэлийн Онцгой комисс 97 хувийн ирцтэй өргөтгөсөн хуралдаан хийж, хэд хэдэн асуудлыг шийдвэрлэж, Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223 тоот захирамж гарлаа. Захирамжийн агуулга нь нийслэлийн иргэдийг коронавирусийн халдвараас хамгаалах, түүнд өртөхөөс урьчилсан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд чиглэжээ.

Уг захирамжид:

-Улаанбаатар хот руу орох, гарах автомашины хөдөлгөөнийг 3 дугаар сарын 03-ны өдөр хүртэл үргэлжлүүлэн хориглох

-Нийслэлийн хэмжээнд бүх төрлийн баар, фитнесс, саун, дэн буудал, биллиард, спорт заал зэрэг спорт, соёл урлагийн газруудын үйлчилгээг 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үйл ажиллагааг нь түр зогсоох

-Нийтийн тээврийн үйлчилгээг УОК-ын шийдвэрийн дагуу 3 сарын 03-ны өдөр хүртэл тусгай зохицуулалттайгаар иргэдэд хүргэх

-Шинэ коронавирусийн халдварт өвчнөөс урьдчилсан сэргийлэх, илэрсэн тохиолдолд хариу арга хэмжээ авах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа амралт, сувиллын газрын судалгааг гаргах ажлын хэсгийг байгуулах

– Ресторан, пабын үйл ажиллагааг 22 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрөх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр болж, холбогдох байгууллага, албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгөв.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор урьдчилан сэргийлэх арга хэмжээг шат шатандаа хариуцлагатай хэрэгжүүлж, иргэд олон нийтэд үнэн бодит мэдээллийг цаг алдалгүй шуурхай хүргэн ажиллах”-ыг үүрэг чиглэл болголоо.

Мөн дэлхий нийтээр коронавирусийн халдвар хурдцатай тархаж байгаа хүнд цаг үед иргэн бүр хичээж халдвар авахгүйн тулд туйлын хариуцлагатай байхад онцгой анхаарах шаардлагатай байна” гэдгийг тэрбээр онцоллоо.

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.