Цахим тоглоомын газрууд үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлжээ

2020-02-20 Мэдээ, мэдээлэл
 

 

Цагдаагийн байгууллагаас давхардсан тоогоор цагдаагийн 6070 алба хаагч үүрэг гүйцэтгэж, нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг баар, ресторан 3228, караоке 28745, их, дээд сургууль 475, ерөнхий боловсролын сургууль 720, цэцэрлэг 932, цахим тоглоомын газар 1569, амралтын газар 186, МСҮТөв 52, үзвэр үйлчилгээний газар 291, биеийн тамир спортын байгууллага 264, жолооны курс 248, хүүхдийн тоглоомын төв 70, нийт 11375 байгууллага, аж ахуйн нэгж шалгалтад хамруулжээ. Улмаар 3815 аж ахуйн нэгж байгууллагад мэдэгдэл шаардлага хүргүүлсэн байна. Үүнээс олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулсан 6, цагийн хуваарь зөрчиж үйл ажиллагаа явуулсан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх 52, цахим тоглоом 23, автомат тоглоом 2 нийт 82 зөрчлийг илрүүлэн холбогдох шалгалтыг явуулсан байна.

Тухайлбал: Энэ сарын 17,18-ны өдрүүдэд
-Баянгол дүүргийн 17-р хороо “Хар алмаз” төвийн 5 давхарт байрлах цахим тоглоомын газар;
-Сүхбаатар дүүргийн 6-р хороо “МБ” цахим тоглоомын газар;
-Сүхбаатар дүүргийн 3 хороо Сөүл плаза төвийн 8 давхрын Типси-100 ресторан;
-Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо “Ред” караоке тус тус захирамж зөрчиж үйл ажиллагаа явуулж байсныг материалжуулан шалгаж байна.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.