2020 оны НӨАТ-ын урамшууллын сугалааны анхны тохирол өчигдөр /2020.02.16/ журмын дагуу явагдлаа.
Энэ удаагийн тохиролд 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс нэгдүгээр сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2020 оны хоёрдугаар сарын 15-ны 23.59 цагаас өмнө цахим татварын системд бүртгүүлсэн 27 сая 974 мянга 634 баримт хамрагдсанаас:
- 5 сая төгрөгийн 1
- 3 сая төгрөгийн 21
- 1 сая төгрөгийн 232
- 100 мянган төгрөгийн 2500
- 30 мянган төгрөгийн 25мянга 84 баримт тохиролд таарч, нийт 27 мянга 838 иргэн азтан боллоо.
Харин супер шагнал болох 30 сая төгрөгийн эзэн 32333518 сугалааны дугаартай иргэн тодорсон ажээ.