“ХҮҮХДИЙН МӨНГӨ”-ИЙГ ЭНЭ САРЫН 20-НД ОЛГОНО

2020-02-10 Мэдээ, мэдээлэл

 

Засгийн газраас Төрийн сангаар дамжуулан сар бүрийн 20-ны өдөр тухайн хүүхдийн дансанд мөнгө байршуулахаар шийдвэрлэсэн.

Тиймээс цагаан сарын өмнө хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгож эхлэх юм. Өнөөдрийн байдлаар нэг сая 168 мянган хүүхдэд мөнгөн тэтгэмж олгож байна. Харин бусад халамжийн тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлүүдийг хоёрдугаар сарын 15-нд олгохоор болсон билээ.

Таны хүүхэд 20 мянган төгрөгийг энэ жил бэлнээр авах эсэхийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын сайтаар дамжуулан онлайнаар шалгах боломжтой бөгөөд хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулж шалгаарай. ЭНД дарж орно уу.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.