2020 оны 2 сарын 04-ний өдрийн 16:50 цагт 310005 тусгай дугаарын утсанд иргэнээс ирүүлсэн “СХД- ийн Найрамдал руу явах зам дагуу Улаанбаатар цанын баазын орчим нилээд олон мал байна” гэх гомдол мэдээллийн дагуу тухайн өдрийн 18:10 цагт СХД дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Бат-Очир, М.Цэвэлмаа нар хяналт шалгалт хийлээ.Шалгалтаар иргэн Б.Баасандорж СХД- ийн 21 дүгээр хороо, саалийн ам гэх газраас 3 толгой адуу, 196 толгой ямаа, 110 толгой хонь, 15 толгой үхэр нийт 324 толгой малыг СХД-ийн 34-р хороо Бор толгой гэх мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс нутагт оруулж ирснийг таслан зогсоож, 2020 оны 2 сарын 05-ны өдөр СХД-ийн 21-р хороо, Саалийн ам руу СХД дэх МХХ-ийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Бат-Очир, мал эмнэлгийн тасгийн, мал эмнэлгийн улсын байцаагч Ш. Эрдэнэхүү, 34-р хорооны 1 дүгээр хэсгийн ахлагч Д. Туяа нар хяналт тавин албадан гаргалаа гэж Нийслэл мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30423
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.