Хилийн чанадад суугаа алдарт эхийн одонгийн болзол хангасан эхчүүдэд одонг нь суугаа оронд нь олгуулах талаар Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ-аас холбогдох байгууллагад нь хүсэлт тавьсаны үндсэн дээр 2019 онд алдарт эхчүүдэд нь суугаа орных нь ЭСЯ, ДТГ-тай хамтран ажиллаж олгуулсан бөгөөд Монгол Улсын иргэн алдарт эхийн 1-р болон 2-р одонгийн болзлыг хангасан болон 2020 оны 3 сарын 15-ны дотор хангах эхчүүдийн одонг суугаа болон хавсран суугаа орны ЭСЯ, ДТГ-т нь хүүхдийн баяраар буюу 6 сарын 1 нд олгуулах зорилготойгоор холбогдох материал, хүсэлтийн хамт эхчүүдийн судалгаа , мэдээллийг нэгтгэнэ. Бичиг баримтын баталгаажуулалтыг Элчин сайдын яам, ДТГ-т хийлгэж , бичиг баримтуудыг холбогдох мэдээллийн хамт ЭСЯ, ДТГ-ууд нэгтгэж ГХЯ-нд илгээх юм. Улмаар ГХЯ -аар уламжлуулан Ерөнхийлөгчийн тамгын газарт одон олгуулах саналыг хүргүүлэх болно.
Эхчүүдээс E паспорт эсвэл иргэний цахим үнэмлэхний хуулбар, 2020 оны 3 сарын 15-наас өмнө бага хүүхэд нь 1 нас хүрсэн хүүхдүүдийн гэрчилгээний хуулбаруудын баталгаажуулалтыг ЭСЯ, ДТГ-т хийнэ.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1.Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл
2. Тухайн эхийн цахим үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажуулах/
3. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулах/
Хүүхэд нь 16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх, 16 насанд хүрсэн боловч иргэний үнэмлэхээ захиалаагүй бол сургуулийн тодорхойлолт /Хэрэв хүүхэд нас барсан бол нас барсны гэрчилгээ, архивын лавлагаа/,
4. Хэрэв бусдаас 3 хүртэл настайд нь үрчлэн авсан бол иргэний бүртгэлийн байгууллагын лавлагаа
5. Хэрэв “Алдарт эх” I зэргийн одонгоор шагнуулах бол II зэргийн одонгийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар батлуулсан байх
Жич: Материалыг 2020.03.15-ныг хүртэл хүлээн авна. Материалаа бүрдүүлж ЭСЯ-ны Консулын хэлтэст өгнө үү.
04410, 서울시 용산구 대사관로 34길 41, 새마을금고 2층, 주한몽골대사관영사부
Daesagwan-ro 34-gil, 41, Yongsan-gu, Seoul, Republic of Korea, Embassy of Mongolia, Consular Section,
http://naver.me/GdbG9KFe
АЛДАРТ ЭХИЙН ОДОН АВАХ БОЛЗОЛ:
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг урамшуулах тухай хуулийн заалтаас:
Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн, бага хүүхэд нь 1 нас хүрсэн, энэ хуулийн 4.1.1, 4.1.2-т заасан нөхцөлийг хангасан эх;
/Энэ заалтад 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.1.2.шинээр “Эхийн алдар” одон авсан эх.
3.2.Энэ хуулийн 3.1.1-д заасан “дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй.
/Энэ хэсгийг 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
3.3.Энэ хуулийн 4.1.1-д заасан “зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн”, 4.1.2-т заасан “дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдгийг энэ хуулийн 3.2-т заасан агуулгаар төсөөтэй хэрэглэж ойлгоно.
/Энэ хэсгийг 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
4 дүгээр зүйл. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд олгох урамшуулал
4.1.Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг дараахь одонгоор шагнана:
4.1.1.зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонгоор;
4.1.2.дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор тус тус шагнана.
2020 оны 03 сарын 15 -наас хойш одонгийн болзол хангах эхчүүдийн хүсэлтийг ЭСЯ, ДТГ-уудад энэ удаа хүлээн авах боломжгүй болохыг анхаарна уу.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30423
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.