Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхийн 24 улсад тархсантай холбоотойгоор Монгол Улс Хятадад суугаа иргэдээ эх орондоо татаж авч байгаа билээ.
Энэ дагуу өнөөдрөөс эхлэн БНХАУ-ын Эрээн хотоос 300 гаруй монгол иргэнээ эх орондоо авчрахаар өнөө өглөө автобус явууллаа. Тус ажлыг гүйцэтгэхээр Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа консулын газар болон Хил хамгаалах ерөнхий газар хамран ажиллаж буй юм.