Сар шинийн барилдааныг цуцаллаа

2020-01-30 Мэдээ, мэдээлэл

Коронавирусний халдварын тархалтаас сэргийлэх тухай цаг үеийн асуудлаар Улсын Онцгой комисс Төрийн ордонд  хуралдаж байна.


Хуралдаанаар Цагаан сарын уламжлалт баярыг ямар хэмжээнд, хэрхэн хязгаарлах талаар тодорхой зөвлөмж гаргах юм байна. Мөн иргэдийг гэр бүлийнхээ хүрээнд цагаан сарын баярыг цомхон тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалах аж. Засгийн газрын 2020.01.26-ны хурлын Тогтоолын дагуу сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдааныг цуцалж, аливаа урлаг, соёлын арга хэмжээг гуравдугаар сарын 2-ны хүртэлх хориглосон шийдвэрийг мөрдөх нь зүйтэй гэж Ерөнхий сайдаас чиглэл өгсөн байна.

Цагаан сарын шинийн нэгний өдөрт зориулсан бөхийн барилдааныг анх 1963 оны туулай жилээс эхэлж жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд ийнхүү анх удаагаа уламжлалт сар шинийн бөхийн барилдааныг цуцлах шийдвэрийг гаргахаар болжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.