Тэтгэврийн доод хэмжээг 500 мянгад хүргэх хууль санаачилжээ

2020-01-29 Нам хөдөлгөөний амьдрал


УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Ахмад настны “Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай” хуулийн төсөл санаачилжээ. Энэ тухай өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээллээ.

Хуулийн төслийн хүрээнд ахмад настны тэтгэврийн доод хэмжээ 500 мянган төгрөг болж нэмэгдэх юм байна. Уг хуулийн үйлчлэлд 500 мянган төгрөгнөөс доош бүрэн тэтгэвэр авч байгаа ахмад настнууд болон хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч байгаа иргэд хамрагдах боломжтой аж.

Хуулийн төсөл батлагдсанаар тэтгэвэр авагч иргэдийн тэтгэврийн нэмэгдэлд жилд 552 тэрбум 772.5 сая төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэх шаардлага гарах юм байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.