Увс аймгийн Завхан суманд 4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2020-01-27 Мэдээ, мэдээлэл

Увс аймгийн Завхан сумын Хармагт багийн “Хар толгой” гэдэг газар сумын төвөөс баруун хойд зүгт 29 км-т өчигдөр 09:38 цагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс ирүүллээ. Бид Увс аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Б.Пүрэвгончигоос тодруулахад “Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн боловч хохирол учраагүй” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.