Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журмын дагуу алдарт эхийн одонгийн мөнгөн тусламжийг олгодог. Уг журмын дагуу хоёрдугаар сард буюу Сар шинийн баярын өмнө олгодог юм. Энэ жил ч мөн одонгийн мөнгийг хоёрдугаар сард олгохоор 29.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгасан. Алдарт эхийн нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгодог.
Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одонгийн материалыг энэ сарын 13-аас 2 дугаар сарын 26-ыг хүртэл хүлээж авах юм. Ингэхдээ одонтой ээжүүд дараах материалыг бүрдүүлнэ.
1.Эхийн цахим иргэний үнэмлэхийг 2020 оны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
2. Алдарт эхийн одонгоор шагнуулахыг хүссэн дэлгэрэнгүй өргөдөл
3.Хүүхдүүдийн төрсний гэрчилгээг 2020 оны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, төрсний гэрчилгээгээ үрэгдүүлсэн тохиолдолд иргэний бүртгэлийн лавлагаа
4.Насанд хүрсэн хүүхдүүдийн иргэний цахим үнэмлэхний хуулбар, үнэмлэхээ үрэгдүүлсэн тохиолдолд иргэний бүртгэлийн лавлагаа
5. 1 нас хүртэл өсгөөд гэнэтийн аюулаар эндсэн хүүхэдтэй бол нас барсан хүүхдийн төрсний болон нас баралтын лавлагаа
6. 1-р зэргийн одон авах ээж 2-р зэргийн одонгийн үнэмлэхний хуулбар авчрах
Мөн хүүхэд 2020 оны 6 сарын 1-ээс өмнө 1 нас хүрсэн бол одон авах болзол хангана.
Та бүхэн хугацаандаа материалаа багтаан авчирч өгнө үү.
Хоцорсон тохиолдолд материал хүлээж авахгүйг анхаарна уу.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30420
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.