Лхагва гарагт Ираны нийслэл Техран хотод осолдсон Украины зорчигч тээврийн нисэх онгоцыг пуужингийн цохилтод өртсөн байж болзошгүй гэж Өрнөдийн орнуудын удирдагчид мэдэгджээ.
АНУ, Канад, Их Британийн удирдагчид 176 хүн амиа алдсан уг ослын мөрдөн шалгах ажиллагааг сайтар явуулахыг уриалжээ. Харин Ираны эрх баригчид дээрх мэдээллийг “үндэслэлгүй цуу яриа” хэмээн няцаасан байна.
Ирак дахь Америкийн цэргийн алба хаагчдын байрлаж буй цэргийн байгууламжуудыг онилон Иран пуужингийн цохилт өгснөөс хэдхэн цагийн дараа Украины “Boeing 737-800” нисэх онгоц осолдсон юм.
АНУ-ын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, Украины нисэх онгоц Ираны пуужингийн цохилтод өртөн сүйрсэн байж магадгүй болохыг нотлох баримтууд харуулсан ажээ.
Нисэх онгоц осолдохоос хэдхэн хормын өмнө газар-агаар ангиллын хоёр пуужин харвасныг АНУ-ын хиймэл дагуул илрүүлсэн гэж “CBS News” суваг мэдээлсэн байна.
“Осолдсон нисэх онгоцны хар хайрцгуудыг “Boeing” компани болон АНУ-д өгөхгүй” гэж Ираны Иргэний агаарын тээврийн газрын тэргүүн мэдэгдсэн боловч тус улсын Гадаад хэргийн яам албан ёсны мөрдөн шалгах ажиллагаанд оролцохыг “Boeing” компаниас хүсжээ.
Олон улсын агаарын тээврийн дүрмийн дагуу Иран улс мөрдөн шалгах ажиллагааг ахлан явуулах эрхтэй хэдий ч энэ төрлийн ажиллагаанд осолдсон нисэх онгоцыг үйлдвэрлэсэн компани оролцох тохиолдол түгээмэл байдаг ажээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87372
30452
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.