НӨАТ-ын тухай хуулийн 15.2.1-д заасны дагуу 2019 оны буцаан олголтыг Сангийн сайдын 37 дугаар тушаалаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох” журмын 6 дугаар зүйлд зааснаар буцаан олгох ажлыг зохион байгуулж байна.
2019 онд хэвлэгдсэн баталгаажуулаагүй байгаа төлбөрийн баримтыг бүртгүүлэх сүүлийн хугацаа 2020.01.08 өдрийн 23:59:59 хаагдана. Иймд иргэд 2019 оны бүртгүүлж амжаагүй байгаа баримтаа хугацаандаа бүртгүүлэх шаардлагатай.
Түүнчлэн 2019 оны буцаан олголт олгох ажлын хүрээнд Хэрэглэгчийн мэдээлэл дутуу 13090 иргэн, давхар аккаунтын бүртгэлтэй 43714 иргэнд гар утасны ибаримт аппликэйшнээр нь дамжуулан мэдээлэл засварлах тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Дээрх мэдэгдэлийг авсан иргэд 2020.01.08-ны өдрийн дотор хэрэглэгчийн мэдээллээ засварлана уу.
Иргэн та доорх зааврын дагуу мэдээллээ засварлах боломжтой:
1. Та http://ebarimt.mn цахим хуудасруу өөрийн бүртгэлээр нэвтэрч хянах самбарт байрлах миний бүртгэл хэсгийн данс тохируулахаар орж хувийн мэдээллээ засварлан нууц үг хэсэгт и-баримтад нэвтэрдэг нууц үгээ оруулан хадгалснаар хувийн мэдээлэл засварлагдана.
2. Та гар утаснаасаа и-баримт аппликейшнд нэвтэрч үндсэн цэсийг сонгон миний бүртгэл хэсэгт байгаа хувийн мэдээллээ засан нууц үг хэсэгт и-баримтад нэвтэрдэг нууц үгээ оруулан хадгалснаар хувийн мэдээлэл засварлагдана.
НӨАТ-тай холбоотой иргэдээс ирдэг нийтлэг асуултуудыг мөн танилцуулж байна. Тухайлбал, үнийн дүн зөрүүтэй, ААН илгээгүй байна гэсэн баримтуудыг яах вэ.
– Иргэд сугалааны дугаар болон үнийн дүнг шивж оруулахдаа үнийн дүнгээ зөрүүтэй оруулсан нөхцөлд үнийн дүн зөрүүтэй төлөвт шилждэг ба үнийн дүн зөрүүтэй баримт дээр дарж гарах талбарт дахин давтагдашгүй төлбөрийн дугаар болох 33 оронтой тоог оруулж хадгалснаар баримт засварлагдан баталгаажна.
-ААН илгээгүй төлөвтэй бол тухайн бизнес эрхлэгч борлуулалтын мэдээллээ татварын системд илгээгээгүй эсвэл иргэн сугалааны дугаараа шивж оруулахдаа буруу оруулсан бол ААН илгээгээгүй төлөвт шилждэг. Доорх байдлаар гомдол гаргаж баримтаа засварлах боломжтой.
1. QR кодоор бүртгэгдсэн баримт ААН илгээгүй төлөвтэй бол
72 цагийн дараа ГОМДОЛ МЭДЭЭЛЭХ товч таны баримтад идэвхжих ба тухайн баримт дээр дарж гомдол хэсгийг сонгосноор таны гомдол илгээгдэх болно.
2. Гараар шивсэн баримт ААН илгээгээгүй төлөвтэй бол
Иргэн та төлбөрийн баримтын сугалааны дугаарыг бүртгүүлэхдээ алдаатай шивсэн бол ААН илгээгээгүй төлөвт шилжих ба тухайн төлбөрийн баримтыг устгаад дахин зөвөөр бүртгүүлнэ.
Худалдаа үйлчилгээ эрхлэгч ААН борлуулалтын мэдээллээ 72 цагийн дотор татварын системд илгээх үүрэгтэй ба тухайн байгууллага мэдээллээ илгээсний дараа автоматаар таны бүртгүүлсэн төлбөрийн баримт баталгааждаг бөгөөд уг хугацаа хэтэрвэл 1800-1288 дугаарт залган гомдол мэдээлэх боломжтой.
Эх сурвалж: Татварын ерөнхий газар
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30423
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.