“ЛэндМН” тэргүүтэй аж ахуйн нэгжүүд төлбөрийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүй байгааг Төв банкнаас анхааруулав

2020-01-3 Банк, санхүү

“ЛэндМН” тэргүүтэй аж ахуйн нэгжүүд төлбөрийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүй байгааг Төв банкнаас анхааруулав

Төлбөрийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа эрхэлж байгаа талаар Монголбанк анхаарууллаа.

Тодруулбал, Төв банкнаас “Сүүлийн үед чат, хэтэвч нэрийн дор “ЛэндМН” ББСБ, “Мост финтек” ХХК, “Мэмэ чат” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа сурталчилж, харилцагчаас мөнгөн хөрөнгө татан төвлөрүүлэх, банкны данс биш виртуал данс гэсэн ташаа тайлбар хийж иргэд, харилцагчид данс нээж мөнгө байршуулах, бараа үйлчилгээний төлбөр төлөх, харилцагч хооронд мөнгө шилжүүлэх, картын мэдээлэл цуглуулах, хадгалах зэргээр төлбөрийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байгааг анхаарна” гэжээ.

Монголбанкны мэдээлснээр төлбөрийн карт гаргах, хүлээн авах зөвшөөрлийг 13 банк байдаг байна. Тэгвэл төлбөрийн картын процессорын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг “Гурван зуун жар файнанс” ББСБ ХХК, Худалдаа хөгжлийн банк, “Дата бэйнк”  ХХК, “ККТТ” ХХК  эзэмшдэг байна. Мөн цахим мөнгө гаргах зөвшөөрлийг “Мобифинанс”  ББСБ ХХК эзэмшдэг аж.

<

© 2022 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.