Өнөөдөр нар хиртэнэ

2019-12-26 Мэдээ, мэдээлэл

2019 оны арванхоёрдугаар сарын 26-н буюу өнөөдөр нар хиртэнэ. Уг нар хиртэлт нь 12 цаг 49 минутаас 13 цаг 46 минутын хооронд нийт 57 минут үргэлжлэх ба оргил үе нь 13 цаг 18 минутад харагдах юм байна.

Нар хиртэлт гэдэг нь Нар, Дэлхий хоёрын хооронд Сар орж, нар бүхлээрээ буюу зарим хэсэг нь дэлхийн зарим хэсгээс харахад саранд халхлагдаж, харагдахгүй болох үзэгдлийг хэлнэ. Энэ үзэгдэл нь шинэ сартай үед л тохиолдоно. Жил тутам дэлхий дээр 2-5 удаа нар хиртэлт явагддаг ч бүтэн хиртэлт нь 2-оос олонгүй байна. Гэхдээ тухайн газар орны хувьд нар хиртэлт нь тун ховор үзэгдэл гэж хэлж болно.

Иймээс хүмүүс нар хиртэлтийг үзэхийн тулд жуулчлал хийх нь бий.

Нар хиртэлт нь байгалийн үзэгдэл боловч эрт цагт нар нь муу хүчний нөлөөнөөс болж хиртдэг гэж үздэг байв. Монголд нар хиртэхийг Рах гэгч, бөгсгүй аврага амьтан нарыг залгиснаас үүдэн бий болдог гэх домог байдаг бөгөөд бөгсөөр нь хурдан гаргахын тулд түмпэн сав нүдэж, хүүхэд уйлуулан, нохой хуцуулж их дуу чимээ гаргадаг заншилтай байжээ.

<

Өнөөдрийн онч үг

46 минутын өмнө

© 2022 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.