Өчигдөр Монголын Хөрөнгийн биржид I, II, III ангиллын 37 ХК-ийн 84.8 сая төгрөгийн үнийн дүн бүхий 665 мянга 370 ширхэг хувьцаа арилжив.
Үүнээс 17 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 14 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа. Энэ өдөр “Махимпекс” (MMX+14.66%) болон “Улсын их дэлгүүр” ХК (UID+13.10%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Эрдэнэт зандан” (IND-13.97%) болон “Шарын гол” ХК (SHG -4.76%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
“TOP 20” индекс тогтвортой байж 18923.73 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.605.417.467.779.89 төгрөг боллоо.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87370
30435
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.