Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 01/04 тоот “Олон улсын шинж чанартай, цаг үеийн ба нийтийг хамарсан баяр ёслолыг зохион байгуулах нэгдсэн арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд зах, худалдааны төвүүд, хүнсний дэлгүүр, ТҮЦ-үүдэд хяналт шалгалт хийгдэж байна.
Хяналт шалгалтад нийт 13 ААН, 8 иргэн, нийт 21 худалдааны газар хамрагдлаа. Хяналт шалгалтын хүрээнд нийт 34 зөрчил илрүүлж, 20 зөрчлийг арилгуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу зөвшөөрөлтэй явуулах худалдаа, үйлчилгээг зөвшөөрөлгүй явуулсан 2 иргэн, хяналт шалгалтад холбогдолтой бичиг баримтыг гаргаж өгөөгүй 1 иргэнд Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэл оногдуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж ажиллалаа. Хяналт шалгалт үргэлжилж байна.
Эх сурвалж: НМХГ