Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас “Ил тод хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар энэ онд 42 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан талаар байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “УУХҮ-ийн яамнаас нүүрсний экспортын төлөвлөгөөг энэ онд 32 сая тонн байхаар тооцоолон баталсан. Энэ нь Сангийн яаман дээо очоод 42 сая тонн болоод төсөвт тусгагдсан. Манай яамнаас өгсөн төлөвлөгөө бол биелэж байгаа. Мэдээж, 42 сая тонныг гаргана гээд УИХ-аар ороод төсөв баталсан тул тэр хэмжээнд хүргэхээр манай яамнаас хичээн ажиллаж байгаа. Оны сүүлийн гурван сар бол БНХАУ нүүрсний дотоодын хэрэгцээнд ээ зохицуулалт хийдэг” гэв.
Харин нефть боловсруулах үйлдвэрийн төслийн үйл явцын талаар “Нефть боловсруулах үйлдвэрийн төслийн үйл явц хэвийн үргэлжилж байна. Төслийн үйл явц төлөвлөснөөс ч хурдан явж байгаа. ТЭЗҮ-ийг хүлээгээд авсан. Дараагийн хэлэлцээрүүд хийгдэж байна. Энэ нь маш том үйлдвэр учир хоёр хүн хоорондоо харилцаж байгаа юм шиг өрнөхгүй. Төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ” гэсэн хариулт өглөө. Мөн ирэх онд Зэс хайлуулах үйлдвэрийн төслийг эхлүүлэх гэнэ. Одоогийн байдлаар тус төслийн зургийг гаргах тендер зарласан байна. Тиймээс тун удахгүй компаниудтай гэрээ хийх аж.
Түүнчлэн ирэх онд алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах тухай юм. Тэгэхээр Ерөнхий сайд Казахстан улсад айлчлахдаа гарын үсэг зурсан. Шаардлагатай бичиг баримтууд нь одоогийн байдлаар хангагдсан байна. Тус үйлдвэрийн өртөг НӨАТ нь ороод 81.9 сая ам.доллар болж буй гэнэ. Харин нөат-гүйгээр 79 сая ам.доллар болно гэв. Ямартай ч салбарын сайдын үзэж буйгаар алт цэвэршүүлэх үйлдвэр баригдсанаар Монгол Улсын эдийн засагт маш том ахиц гарна. Алтан дээр суурилсан төгрөг гэдэг бодлогыг ярихаар бэлдэж байгаа. Мөн валютын ханшийн савалгаа байхгүй болно гэдгийг тодотгов.
Мөн энэ үеэр “1072 хувьцааг өгөх асуудал хэзээ тодорхой болох вэ” гэсэн асуудал хөндөгдсөн юм. Салбарын сайд “Энэхүү хувьцааг өгөхөд 933 төгрөг бол чамлалттай үнэ. Үүнийг тайлбарлах хэцүү. Компанийн үнэлгээгээр тогтоосон үнэ ханш биш шүү дээ. Энэ үнэлгээг бодитой барих хэрэгтэй байна. Ингэхийн тулд Гашуунсухайт, Зүүнбаянгийн төмөр замуудыг хугацаанд нь оруулах, нүүрс баяжуулах үйлдвэр барих, коксын үйлдвэртэй болох, Тавантолгойд тулгамдаад буй усны асуудлаа шийдэх ёстой” гэсэн хариулт өглөө.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30411
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.