Монгол Улсын махны экспорт өнгөрсөн онд өсөж 70.4 мянган тоннд хүрсэн. Үүний 90 гаруй хувийг нь өмнөд хөршийнхөн худалдан авсан юм.
ХХААХҮ-ийн яамны өгсөн мэдээллээр одоогоор БНХАУ руу мах экспортолдог 30 гаруй аж ахуйн нэгж байдаг байна. Тэгвэл зөвхөн 2019 онд 65 аж ахуйн нэгж БНХАУ руу мах экспортлох хүсэлт гаргажээ. Үүнээс яам 20 гаруйг нь сонгон шалгаруулсан байна. Тэгвэл эдгээр үйлдвэрээс мах экспортлох эсэхээ шийдэхээр БНХАУ-ын хянан магадлагааны баг Монголд өчигдрөөс эхлэн ажиллаж байгаа юм байна.
Тэд мах импортоор авах үйлдвэрүүдтэй танилцахаас гадна Монгол Улсын махны салбарын тогтолцоог хянаж үзэх гэнэ.