Гал түймрээс 7-10 насны хоёр хүүхдийн амийг аварчээ

2019-12-11 Мэдээ, мэдээлэл


Онцгой байдлын аврагчид гал түймрийн аюулаас хоёр хүүхдийн амь аварчээ. Тодруулбал Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд иргэн Н-ийн 4х2 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлага 2019.12.11-ний өдрийн 05:32 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 05:37 цагт очиж, 10 минут ажиллаж галыг унтраасан байна. Гал түймрээс А /10 настай эмэгтэй/, Д /7 настай, эрэгтэй/ нарыг авран хамгаалж, НТТТ-ийн их эмчид хүлээлгэн өгчээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.