800 хятадын талаар Шадар сайд тайлбар өгөв

2019-11-26 Нам хөдөлгөөний амьдрал


Манай улсад 800 хятад иргэн хууль бусаар ажиллаж байгаад баригдаж, нутаг буцсан. Энэ хэрэгтэй холбогдуулан 14 Хятад, хоёр Монгол иргэнийг шалгаж байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэвлэлийн хурал хийж, энэ хэрэгт Монголын хоёр ч сайд холбоотой, ялангуяа Шадар сайд Ө.Энхтүвшин Хуан гэдэг хятад хүнтэй уулзаж эдгээр хүмүүсийг оруулж ирсэн гэж мэдэгдсэн. Тэгвэл Шадар сайд Ө.Энхтүвшин тайлбар хийлээ. Тэрээр “Намайг урилга өгч үү, виз олгож уу гэдгийг шалгачих л даа. Хоёрдугаарт, энэ асуудлыг цагдаа, тагнуулын байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна. Удахгүй дүнгээ гаргах байх. Энэ асуудал хоёр улсын харилцаанд нөлөөлөх хэмжээнд хүрлээ. Манай улстөрчид нэгнээ чадах гэж ярьдаг зүйл энэ биш. Тиймээс ойрын үед шалгаж байгаа байгууллагууд ямар нэгэн мэдээлэл хийх байх. Монголын 51 байгууллага Хятадаас хүмүүс урьж байна гээд оруулаад ирчихсэн асуудал. Хятадтай холбоотой асуудалд намайг их л хардаж байгаа. Хятадын талаас Засгийн газар болон хувийн хэвшлийн түвшинд надтай янз бүрийн хүмүүс уулздаг. Ямар хариу өгөх нь л чухал. Тухайлбал, IT-ийн чиглэлээр Монголд хөрөнгө оруулья гэсэн санал тавьж байсан. Энэ бол миний мэдэхгүй асуудал байна, Монгол Улсад ямар ач холбогдолтой вэ гэдгийг албан ёсоор цаасан дээр бичээд гаргаад ир гэж би хэлсэн. Үүнээс долоо хоногийн дараа л 800 хятадыг баривчилсан” гэжээ.

<

© 2022 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.