Нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврийн өнгө үзэмжийг сайжруулах сарын аян зарласан. Аяны зорилго нь нийслэлийн Тээврийн газрын ажилтан, албан хаагчид, автотээврийн хяналтын улсын байцаагч нар “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, стандартад хяналт тавих, тээврийн хэрэгслийн өнгө үзэмж, цэвэрлэгээг сайжруулах, илэрсэн зөрчлийг арилгуулах юм. Аяныг ирэх сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэх бөгөөд нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд оролцож байгаа нийтийн зорчигч тээврийн үндсэн, хот орчмын чиглэлд үйлчилж буй бүх угсраа болон их, дунд багтаамжийн автобус, троллейбус хамрагдах гэнэ. Хяналт, шалгалтыг гурван үе шаттай явуулахаар төлөвлөжээ.
Шалгалтын явцын дүн мэдээг энэ сарын 28-ны өдөр урьдчилсан байдлаар, ирэх тавдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдах аж ахуйн нэгж, байгууллагын шуурхай зөвлөгөөний хурал дээр тус тус танилцуулах юм.
А.Уянга
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.