Шүдний эмнэлэгт зөвшөөрөлгүй аппарат ашиглаж байжээ

2019-11-5 Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Дентазон” ХХК-ийн шүдний эмнэлэгт энэ сарын 4-ний өдөр цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн байна. Хяналтаар шүдний зөөврийн рентген аппаратыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигласан, цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаагүй зөрчилд зөрчлийн хэрэг нээсэн байна.

Улмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан торгох шийтгэлийн арга хэмжээ авч, зөөврийн рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг прокурорын тогтоолоор гурван сарын хугацаагаар түр зогсоож, цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлж ажиллалаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.