Мэргэжлийн хяналтын байгууллагын нэрийг барьж сүрдүүлжээ

2019-10-25 Мэдээ, мэдээлэл
Мэргэжлийн хяналтын байгууллагын нэрийг барьж сүрдүүлжээ

Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн нэрийг барьж “Танайхыг шалгах гэж байна, хоол, байрны мөнгө гарга. Тэгвэл танайхыг шалгуулахгүй байя” гэж орон нутагт үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний газрууд руу ярьсан тохиолдол гарчээ. Тодруулбал, Өвөрхангай, Дархан-Уул аймгийн үйлчилгээ эрхлэгчид рүү ийнхүү ярьсан хэд хэдэн тохиолдол гарсан байна.

Иймд үйлчилгээ эрхлэгчид, иргэдийг энэ төрлийн залиланд өртөхгүй байх, орон нутгийн мэргэжлийн байгууллагаас лавлаж тодруулах, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагад хандахыг сэрэмжлүүлж байна.

<

© 2022 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.