Сайжруулсан түлшээр нийтийн сонсгол хийхээр төлөөлөгчид нэгджээ

2019-10-8 Нийслэл

 

Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн хэмжээнд түүхий нүүрс түлэхийг хориглож, сайжруулсан шахмал түлш хэрэглэхийг зөвлөсөн.

Гэвч сайжруулсан түлш үйлдвэрлэхэд технологийн горим алдагдсан, хэрэгжүүлэх шатанд алдаа гарсан боловч мэдээллийг нуун дарагдуулсан байна.

НИТХ дээр сар бүр агаарын бохирдлыг бууруулах ажлын талаар мэдээлэл сонсдог боловч таталт багатай зууханд түлэх боломжгүй талаар 2019 оны 2 дугаар сард гарсан дүгнэлтийг огт танилцуулаагүй байна. Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа албан тушаалтан бүр өөр өөр мэдээлэл хийж байгаа юм.
Иймд мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод болгох зорилгоор нийтийн сонсгол хийх санаачилгыг НИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөгчид санаачлан, хүсэлтээ өнөөдөр НИТХ-ын дарга Р.Дагвад өгч байгаа юм байна.

Тэдний санаачилгыг МАН-ын С.Мөнхчулуун, Н.Батсүмбэрэл, Ж.Батсайхан нарын зарим төлөөлөгчид дэмжиж гарын үсгээ зуржээ.
Хотын иргэдийг айдаст автуулаад байгаа сайжруулсан түлшний асуудлаар Ерөнхий хяналтын сонсголыг энэ сарын 23-ны өдөр зохион байгуулах юм байна.

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.