Энэ сарын 15-ны Ням гарагт нийслэлд автомашингүй өдөр болно. Автомашингүй өдрөөр дараах чиглэлийн замууд 15-ны өдрийн 07:00-18:00 цагийн хооронд хаагдах юм байна.
Энэ хугацаанд дээрх гудамж, замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн чиглэлийг Нарны зам, Их тойруугаар түр зорчуулах аж.
Түүнчлэн Ням гарагт томоохон зах, худалдааны төвүүдийг амрааж, тухайн өдрийг дараа долоо хоногийн амрах өдөрт шилжүүлэх тухай Хотын даргын захирамж гарчээ. Тухайлбал, Нарантуул ОУХТ Ням гарагт, амраад Мягмар гарагт ажиллах юм байна. Уг зах Мягмар гарагт амардаг билээ.
Хотын даргын захирамж:
2019 оны 09 сарын 11-ний өдөр Дугаар А/932 Улаанбаатар хот
“Цэвэр агаартай-автомашингүй өдөр”
зохион байгуулах талаар авах зарим
арга хэмжээний тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1, Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.2 дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны 43, 62 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 17/10, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 26/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
3.4.“Цэвэр агаартай-автомашингүй өдөр”-өөр автомашины хэрэглээг багасгах, өөр төрлийн зорчих хэрэгслийг сонгох, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах, орон байраа дулаалах, эрчим хүч хэмнэх зөв дадлыг иргэд, олон нийтэд уриалж, төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлан таниулах талаар холбогдох арга хэмжээг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэгч агентлагийн дарга нарт болон дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус;
3.5.“Цэвэр агаартай-автомашингүй өдөр”-тэй холбогдуулан энэ захирамжийн гуравдугаар хавсралтад заасан зарим томоохон зах, худалдаа үйлчилгээний төвүүдийг амраан, тухайн өдрийн ажлыг дараагийн долоо хоногийн амрах өдөрт шилжүүлэхээр зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Нийслэлийн Цагдаагийн газар /Д.Ядамдорж/-т тус тус;
3.6.“Цэвэр агаартай-автомашингүй өдөр”-ийг зохион байгуулахад шаардагдах, энэ захирамжийн дөрөвдүгээр хавсралтаар баталсан 29 555 000 /хорин есөн сая таван зуун тавин таван мянган/ төгрөгийг “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний зардлаас гаргахыг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар /Х.Галымбек/-т зөвшөөрсүгэй.
3.7.“Цэвэр агаартай-автомашингүй өдөр”-ийн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг баталж, явц, үр дүнг танилцуулж ажиллахыг нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалд, “Цэвэр агаартай-автомашингүй өдөр” арга хэмжээг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчлах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/-т тус тус үүрэг болгосугай.
9 цагийн өмнө
11 цагийн өмнө
11 цагийн өмнө
13 цагийн өмнө
14 цагийн өмнө
Өчигдөр
87365
30403
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.