Зөвлөгөө
Хэрэв та гэрийнхээ хөргөгч, хөлдөөгчийн техникийн мэдээллийг шалгаад үзвэл ихэнх нь R-134a, R-600a хөргөх бодисуудыг ашигласан байгааг харна. Гэр ахуйн хөргөгч, хөлдөөгчний хувьд R-600a хамгийн сүүлийн үеийн, байгаль орчинд ээлтэй бодис юм.
Харин агааржуулагч төхөөрөмж, хүнсний дэлгүүрийн томоохон хөргүүр, лангуунуудын мэдээллийг харвал R-22, R-404A хөргөх бодистой тоног төхөөрөмжүүд дийлэнх нь байх вий. R-22 бол озон задалдаг, хэрэглэж болох хэмжээг нь жилээс жилд багасгаж байгаа бодис билээ. Тиймээс хэрэв шинэ агааржуулагч эсвэл томоохон хөргөлтийн тоног төхөөрөмж худалдаж авах гэж байгаа бол R-22 хөргөх бодистойг авахаас зайлсхийх хэрэгтэй. Учир нь хэдхэн жилийн дараа энэ бодис зах зээл дээр зарагдахаа болих учир та нэгэнт авсан тоног төхөөрөмжөө хөргөх бодисоор цэнэглүүлж чадахгүй, шинийг авахаас өөр аргагүйд хүрнэ гэсэн үг юм. Мөн нөгөө талаас 2030 он хүртэл уг бодисын импортын квот жилээс жилд багасах учир зах зээл дээр уг бодисын олдоц багасаж, үнэ нь өснө гэсэн үг юм.
Хэрэв танай компани иж бүрэн агааржуулалтын системтэй барилга ашиглалтанд оруулах гэж байгаа бол эсвэл томоохон зоорь, хөргөх шат дамжлагатай үйлдвэрийн тоног төхөөрөмж, дата центрийн хөргөх систем гэх мэтийг суурилуулах гэж байгаа бол та юуны өмнө тухайн технологийн хөргөх бодисыг заавал нягталж үзээрэй.
15 цагийн өмнө
20 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.